- Сэтгүүлч
- 2024/11/11
- 419
Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад статистик ус, агаар мэт чухал
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад статистикийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын “Үндэсний өгөгдлийн чуулган”-д өнөөдөр (2024.11.11) оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
БНМАУ-ын Анхдугаар Их Хурлын 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаар тогтоолоор Дотоод явдлын яамны бүтцэд 6 хүний бүрэлдэхүүнтэй Тоо бүртгэх хэлтсийг анх байгуулсан нь орчин цагийн статистикийн албаны эхлэл болсон билээ.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа 100 жилийн түүхтэй статистикийн алба улс орон, олон нийтийг чанартай тоон мэдээллээр хангаж, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэрийн залгамжийг тасралтгүй хадгалан, статистикийн чадавх, хөгжлөөрөө дэлхийн бусад улс орнуудтай эн зэрэгцэж буйг тодотголоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурал, Засгийн газар хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоо баримт дээр суурилсан, цаг үеэ олсон, олон хэмжээст судалгаатай хууль батлан гаргана, төдий чинээ иргэдийн амьдралын хэв маяг, эрэлт хэрэгцээнд нийцсэн, урт настай, чанартай хууль батлагддаг. Тиймээс Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад чанартай статистик ус, агаар мэт чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Тэрбээр, дэлхийн улс орнууд их өгөгдөл, хиймэл оюун ухааныг засаглал, шийдвэр гаргалтдаа ашиглаж эхэлсэн учраас энэ хөгжлийн хурдаас манай улс хоцрох ёсгүй гэлээ. Тиймээс статистикийн албаны тогтолцоог хараат бус, технологид суурилсан, мэргэжлийн, чадварлаг болгон хөгжүүлэхэд УИХ-аас анхааран, дэмжин ажиллахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.






Санал болгох
-
Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны и...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын үе үеийн удирдлага, ахмадууд, ажилтан, албан хаагчдад Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжс...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл