- Сэтгүүлч
- 2024/11/12
- 383
Зочид буудал, аялал жуулчлалын бааз, амралтын газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ
Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 138 зочид буудал, аялал жуулчлалын бааз, амралтын газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, эрсдэлийг үнэллээ.
Хяналт шалгалтын явцад амралтын газар, жуулчны баазын бохир ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг сайжруулах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй дэвшилтэт технологи, сэргээгдэх эрчим хүчийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, ажилчдыг мэргэшүүлэх сургалтад тогтмол хамруулж, дотоод хяналт шалгалтыг сайжруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажиллалаа гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Санал болгох
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ үйлчилгээ, тохи...


Сэтгэгдэл