Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал удирдан явуулав.
Тус хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, хэрэгжилт” сэдвээр Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс илтгэв. Тэрбээр, төрийн албанд ёс зүй, сахилга харицлагын оновчтой тогтолцоог бүрэлдүүлж, ёс зүйтэй төрийн алба төлөвшүүлэх талаарх хөгжлийн бодлого, зорилт, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан шийдвэрүүд, хуулийн хамрах хүрээ, тогтолцоо, ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөр, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн.
Түүний дараа Удирдлагын академийн ахлах багш, доктор /Ph.D/ А.Алтанзул Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар товч танилцуулсан юм.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл