"К-Смарт авто замын цахим удирдлагын төсөл" хэрэгжиж байна
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Монгол Улсын Зам, тээврийн яамны хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах "К-Смарт авто замын цахим удирдлагын төсөл"-ийг өнгөрсөн есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлын үеэр гарын үсэг зурж албажуулсан.
Төслийн удирдагч, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал, төслийн удирдагч Жон Сон Ил, Лим Жае Кью нар төслийн ерөнхий төлөвлөлтөө гаргалаа.
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Олон Улсын хөгжлийн тусламжийн байгууллага /ODA/-ын 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжаар хэрэгжих тус төслийн хүрээнд Монгол Улсын авто замын салбарын инженер техникийн ажилчдаа БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулна.
Мөн авто замын засвар арчлалтад хиймэл оюун ухаан ашиглах, засвар арчлалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, эвдрэл гэмтлийг цахимаар хэмждэг, хянадаг, дүгнэлт гаргаж, хөрөнгийн менежментээ зөв тогтоодог байх зэрэг олон үр дүнтэй ажил хийгдэнэ гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Санал болгох
-
Хилийн цэргийн 0277 дугаар ангийн ... дугаар салбарын хариуцсан хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн 6 иргэн 1 а...
Сэтгэгдэл