- Сэтгүүлч
- 2024/11/20
- 360
Үндсэн хуулийн чиглэлээр сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа түгээн дэлгэрүүлэх зорилгоор "СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. Монгол Улсын хэмжээнд нийт 105 сургагч багш сонгон шалгаруулах юм. Хөтөлбөрт оролцохыг хүссэн сургагч багш нар 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15:00 цаг хүртэл цахимаар (энд дарна уу) бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 51260361, 91091110, 91225577 утсаар авах боломжтой.
Тус хөтөлбөр нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ноос 2024 оны 11 дүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулагдана.
Энэхүү үйл ажиллагааг УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Санал болгох
-
Монгол Улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзаж "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэ...
-
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амины орон сууц бар...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл