- Сэтгүүлч
- 2020/09/24
- 1538
Азийн бүсийн хурал Улаанбаатар хотноо эхэллээ
Инженерийн боловсролын шинэчлэлийн асуудлыг хэлэлцдэг "Тогтвортой хөгжилд хөтлөх дээд боловсрол-CDIO 2020" Азийн бүсийн хурал Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна.
ШУТИС удирдан, МУИС, ХААИС, МУБИС, ҮБХИС, СУИС хамтран зохион байгуулж, Азийн 10 гаруй улсын их дээд сургуулийн төлөөлөл оролцож байгаа тус хурлыг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн нээлээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Дээд боловсролыг чанаржуулах, нэн шаардлагатай мэргэжлээр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх тал дээр туршлага мэдээллээ солилцож, сайн санаачилга дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний өмнө Ковид-19 цар тахал том сорилт боллоо. Ийм үед дээд боловсролыг тасралтгүй, үр өгөөжтэй хүргэх, зохион байгуулах талаар зөвлөлдөж, бодитой зөвлөмж гарна гэдэгт итгэж байна” гээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэ хуралд Олон улсын "Си Ди Ай Өү" хамтын ажиллагааны байгууллагын захирал Хелена Леон, Азийн бүсийн захирал Синг Мо болон илтгэл өгүүллээ хэлэлцүүлж байгаа 10 гаруй орны их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид онлайн хэлбэрээр оролцож байна.
Энэхүү бүс нутгийн хурлаар Азийн их дээд сургуулиуд сургалтын чанарын тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, туршлага, сургамжаа харилцан хуваалцаж, цаашдын тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, улмаар дээд боловсролын чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглСанал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл