- Сэтгүүлч
- 2024/11/28
- 425
БНТУ-ын 12 мужид их хэмжээний цас орж, огцом хүйтэрчээ
БНТУ-ын төвийн бүсэд хамаарах 12 мужид их хэмжээний цас орж, агаарын хэм шөнөдөө 10, өдөртөө 4 хэмд хүрч огцом хүйтэрчээ. Үүний улмаас хот хоорондын авто замуудад 787 тээврийн хэрэгсэл цасанд боогдож, арван хоёр мужийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн хаасан байна.
Цаашид Кайсери, Малатия, Сивас зэрэг хотод 20-30 см зузаан цас орох төлөвтэй байгаа учраас орон нутгийн Цаг агаарын байгууллагаас улбар шар түвшний сэрэмжлүүлэг зарлаж, оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд хөдөлгөөн үйлдэхгүй байх, гадагшаа гарахдаа дулаан хувцаслахыг анхаарууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Санал болгох
-
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүн...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл