- Сэтгүүлч
- 2024/11/27
- 125
Байнгын хороод хамтран хуралдаж "Ажлын хэсэг байгуулах тухай" тогтоол баталлаа
УИХ-ын Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхдээ хэлэлцэх цаг хугацааны хязгаарыг тогтоолын төсөлд оруулах нь зүйтэй хэмээсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр энэ асуудлаар улс төрийн болон эрх зүйн дүгнэлтийг гаргах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байснаа тодотгоод, Ажлын хэсэг энэ асуудлыг анхаарч ажиллахыг сануулав. Мөн Үндсэн хуульд нийцүүлэх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, аудитын байгууллагын санал, зөвлөмжийг хэрхэн хүлээж авах зохицуулалтыг тодорхой болгох нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.
Тогтоолын төслийг батлахыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Санал болгох
-
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр “Огцрох амархан” жагсаалын жагсагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын...
-
Монгол Улсад Төрийн албаны зөвлөл үүссэний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд НЗДТГ болон нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл хамтран “Бүсчилсэ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл