- Сэтгүүлч
- 2020/09/23
- 1321
Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 30 хувьтай явна
Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлын хэсгийн 11 дэх удаагийн хуралдаан өнөөдөр /2020.09.23/ болж, үйлдвэрлэлийн технологитой дахин уялдуулах үүднээс зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт оруулах, цахилгааны ажлуудын төлөвлөлттэй холбоотой хоёр шаардлагыг түр хүлээзнэх, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагын зүгээс өргөтгөлийн тоног төхөөрөмжүүдийг энэ ондоо багтаан талбай дээр авчрах үүрэг чиглэл өгсөн.
Харин гүйцэтгэгч тал болох “Найпу” компанийн мэргэжилтнүүд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 30 орчим хувьтай явааг мэдээлжээ. Өргөтгөлийн барилгын ажил хэвийн явагдаж байна. Үндсэн тоног төхөөрөмж болох тээрмийн суурийн цутгалт тасралтгүй үргэлжилж байгаа бол барилгын үндсэн каркасын суурийн ажил 50 хувьтай явна. Металл хийцийн захиалга хийгдсэн, өргөтгөлийн барилгын ажлын талбай дээр ойролцоогоор 4300 м3 бетон аваад байгаа талаар болон материалын хангалтад доголдол байхгүйг туслан гүйцэтгэгч компанийнхан мэдэгдсэн.

М.ОДГЭРЭЛ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-ноос ихэнх нутгаар 30 хэмыг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг ...
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 17-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл