Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цөлжилтийн тухай НҮБ-ын Талуудын 16 дугаар бага хурал үргэлжилж байна. Монгол Улс Талуудын бага хуралд аль болох олон хэлэлцээрийг манлайлж, удирдан оролцох зорилттой ирсэн бөгөөд Засгийн газар, яам, агентлаг, шинжлэх ухааны байгууллагууд, залуучуудын төлөөлөл оролцож байна.
Хөх бүсийн павильонд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа төв Азийн орнуудын Байгаль орчны сайд, Бүгд найрамдах Турк улсын Байгаль орчны сайд, ОХУ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, Бүгд найрамдах Казахстан улсын Байгаль орчны сайдуудыг хүлээн авч уулзлаа.
Энэ уулзалтаар төв Азийн орнууд Цөлжилт газрын доройтол, гангын асуудлаар хамтарч ажиллах шинэ алхмуудыг ярилцаж, өргөн цар хүрээтэйгээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Талуудын бага хуралд оролцож байгаа Засгийн газрууд яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Монгол Улс Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУЭАЭ)-тай Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэлэлцээрийг 1972 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан. ...
-
2024 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. Түүхэн мэдээллээс дурдвал, Мал тооллогыг өмнө нь зун,...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл