- Сэтгүүлч
- 2025/01/02
- 373
Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна.
Төслийн эхний шугам болох “Яармаг, Арцат – Өнөр хороолол” чиглэлийн барилгын газар шорооны ажил 2024 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд нарийвчилсан зураг төслийг Барилгын хөгжлийн төвийн Зөвлөлүүдийн хурлаар хэлэлцүүлэн, магадлах ажил хийгдэж байна.
Төслийн гүйцэтгэгч “Пома” группийн Франц улсад үйлдвэрлэсэн эд ангийн материалууд 11 болон 12 дугаар сард төслийн талбай дээр хүргэгдэж ирсэн.
Өнөөдрийн байдлаар хоёрдугаар шугам болох “Үндэсний соёл, амралтын хүрээлэн - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” чиглэлийн трасс зураг гараад байна.

Санал болгох
-
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэ...


Сэтгэгдэл