- Сэтгүүлч
- 2025/01/07
- 439
Монголбанк 2024 онд 16.5 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2024 оны 12 дугаар сард 651.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 16.5 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 777.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,210.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 12 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 289,904.75 төгрөг байв.
.png)
Санал болгох
-
Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Гиннес”-ийн дээд амжилтанд “Монгол зоог”-ийг бүртгүүлэх үйл ажиллагаа амжилттай болж, “батламж...
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр, Ногоон бүсэд нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж, өдөр тутмын үйл ажи...


Сэтгэгдэл