- Сэтгүүлч
- 2025/01/22
- 334
Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан орон сууцжуулалт, ипотекийн хөнгөлөлттэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, гэр хороолллын дахин төлөвлөлтийн асуудлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвийн захирал Д.Зоригт, Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хорооны ажлын албаны дарга Л.Энхжаргал нартай зөвлөлдөх уулзалт хийлээ.
Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ипотекийн зээл олголтыг зорилтот бүлэгт түлхүү олгох, бүсчлэлийг тодорхойлж чиглүүлэх, ипотекийн зээлээр баталгаажсан бондын хоёрдогч зах зээлийг дэмжих, барилгын компаниуд, орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж ажиллах талаар санал солилцов.
Мөн амины орон сууцны стандарт болон амины орон сууцны хөнгөлөлттэй зээл олголтыг хэрхэн нэмэгдүүлж, олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, техник, арга зүйн зөвлөгөө авах, хамтран төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Санал болгох
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэл...
-
Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьд...


Сэтгэгдэл