- Сэтгүүлч
- 2025/02/03
- 287
Ойн туруутан амьтдын байршил нутагт эрдэс тэжээлийн дэмжлэг үзүүллээ
Өвөл, хаврын тарчиг цагт халиун буга, бор гөрөөс зэрэг туруутан амьтад эрдэс тэжээлийн дутагдалд орох, тарга хүч муудах зэргээс шалтгаалан идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх, улмаар зэрлэгшсэн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлүүд гардаг тул байршил нутагт нь идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх нь урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэмжээ юм.
Тиймээс Нийслэлийн Байгаль орчны газраас Сүхбаатар дүүргийн ногоон бүсийн 2 цэгт 1000 кг нуурын давсыг хөрсөнд шингэхээс урьдчилан сэргийлж, зэрлэг амьтдад хүртээмжтэй байдлаар унанги мод, хожуулыг ашиглан байршуулж, үр дүнг баталгаажуулахаар хөдөлгөөн мэдрэгч бүхий автомат камер байршууллаа.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүрээлэн” төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Цаашид уг ажлыг төсвийн хөрөнгөөр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Санал болгох
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан ...
-
Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” н...


Сэтгэгдэл