
- Сэтгүүлч
- 2020/09/30
- 1500
Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүү үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох тогтолцоог бий болгоно” гэж тусгасан.
Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журмыг 5 зүйл, заалттай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас боловсруулжээ. Энэхүү журмыг баталж, хэрэгжүүлснээр өвлийн улиралд сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдэж, импортыг орлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, гадагшаа гарч буй валютын урсгалыг дотооддоо авч үлдэх, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөл, боломж бүрдэх олон эерэг үр дүн дагуулна гэж үзэж байна.
Санал болгох
-
ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур “Оюу тол...
-
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чө...
Сэтгэгдэл