
Трамбайны замын төлөвлөлтийн трассын шийдлийг хэлэлцлээ
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр нэвтрүүлэх төслийн ажлын хүрээнд их багтаамжийн тээврийн хэрэгслийн I, II-р шугамыг барих асуудлыг Хот байгуулалт, инженерийн байгууллагуудын удирдлагуудтай хамтран хэлэлцлээ.
Энэхүү төслийн 1-р шугам нь Буянт-Ухаа цогцолбороос Сүхбаатарын талбай, 2-р шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл тавигдах их багтаамжийн нийтийн тээврийн шугам юм.
Өнөөдөр трамбайны замын төлөвлөлтийн трассын ажлын шийдлийг хэлэлцэж, хамтын уялдаатай ажиллах чиглэлийг өглөө.
Уг төсөл нь Улаанбаатар хотод олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, нийтийн тээврийг орчин үеийн шилдэг техник, технологийн тусламжтайгаар хөгжүүлэх, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг бууруулах ач холбогдолтой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Санал болгох
-
Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 12-аас 03 дугаар сарын 13-ны шилжих шөнө 02 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын 1-р багийн нутагт байрлах...
-
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдл...
Сэтгэгдэл