
Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ
Мал эмнэлгийн газрын даргын тушаалын хэрэгжилт, бог малын мялзан өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, халдварыг эрт илрүүлэх зорилгоор мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдтэй хамтран бог малын мялзан өвчний шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтыг зохион байгууллаа.
Тандалтад аймгийн хэмжээний нийт малчин өрхийн 23 хувь буюу 18 сумын 1856 малчин өрх хамрагдаж, асуумж судалгаагаар Баян-Уул сумын Баянбогд багийн 1 малчин өрхийн 199 хонь, 170 ямаа, нийт 369 бог малд эмнэл зүйн үзлэг хийхэд шинж тэмдэг илрээгүй гэж Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Санал болгох
-
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар судалж, э...
-
БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын газар, салбарын хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна.
Сэтгэгдэл