
- Сэтгүүлч
- 2025/02/14
- 193
“Монгол” нүүдэлчин фестивалийг зорих иргэдэд автобусаар үнэгүй үйлчилнэ
Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спортын арга хэмжээний нэгдсэн цаглаврын хүрээнд Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 2025 оны 02 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаагаа зохион байгуулах гэж байна.
Тэгвэл уг наадмыг зорих иргэдэд зориулж үнэ төлбөргүй автобусаар үйлчлэхээр болжээ.
Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайн төв зогсоол буюу усан оргилуурын арын буудлаас 5 автобус ээлжлэн 09:30-22:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.
Санал болгох
-
Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 08 цагийн байдлаар орон нутгийн зарим зарим замд цас орж, халтиргаа гулгаа үүссэн тул анхаарал болгоомжтой з...
Сэтгэгдэл