
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оман улсад айлчилна
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас нийтдээ арван аж ахуйн нэгжийн 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж, нийлүүлнэ.
Нийт махны 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах юм.
Энэ жил нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг байхаар савласан бөгөөд үхрийн ястай мах 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна.
Нөөцийг махыг энэ сарын 7-ны өдрөөс 117 дэлгүүрээр худалдаалж эхэлсэн бол өнөөдрийн байдлаар 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна.
Түүнчлэн нийслэлийн болон орон нутгийн нөөцийн махны сонгон шалгаруулалтад тэнцсэн арван аж ахуйн нэгжийн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, нөөц, агуулахын стандарт, эрүүл ахуйн байдал зэрэгт хяналт шалгалт хийж, стандартын шаардлага хангасан махыг худалдаалж байна.
Санал болгох
-
Гаалийн ерөнхий газраас импортын статистикийн мэдээллийг танилцууллаа. Манай улс дэлхийн 130 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 35.2 хувь, ОХУ-д ...
-
Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хая...
Сэтгэгдэл