- Сэтгүүлч
 - 2025/02/24
 - 190
 
БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун тэргүүтэй төлөөлөл БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам болон Хөдөө аж ахуйн худалдааны төвийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын хүрээнд ХХААХҮЯ-ны БТГ-ын дарга Ц.Болорчулуун хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнүүд болох мах, улаан буудай, эрдэнэ шишийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх түүнчлэн Монгол Улсад нэн шаардлагатай байгаа хүлэмжийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй байгуулах гэх мэт хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.
Солонгосын талаас салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдтэй танилцаж цаашид хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг салбарын бодлоготой уялдуулан ажил хэрэг болгохоо илэрхийлснээс гадна газар тариалангийн бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад нийлүүлэх тал дээр хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
Хамтын ажиллагааны боломжийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд БНСУ-ын талаас хөрөнгө оруулах, тууштай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж, дэмжиж ажиллахаа ХХААХҮЯ-наас илэрхийлжээ.

Санал болгох
- 
                                        
                                        
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
 - 
                                        
                                        
"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23...
 
                                
                                

                
                
Сэтгэгдэл