- Сэтгүүлч
- 2025/02/24
- 409
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар үдэв.
Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал х...


Сэтгэгдэл