Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын Ардын уран зохиолч, төрийн шагналт Сормууниршийн Дашдооровын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийнхэнтэй уулзав.

Ойн хүрээнд түүний ном бүтээл, гэрэл зураг, гар бичмэлийн үзэсгэлэн гаргах, “С.Дашдооровын бүтээлүүд” бүрэн хэмжээний боть ном хэвлүүлэх, цахим болон сонсдог номын тоог олшруулах, зохиолчийн шүлгээр бүтсэн дууны пянз хэвлүүлэх, “С.Дашдооровын Монголын утга зохиолын хөгжилд оруулсан хувь нэмэр, уран бүтээл, туурвил зүйн онцлог” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаас гадна “С.Дашдооровын уран бүтээлийн судлал шинжлэл” улсын уралдаан зарлах зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.

“С.Дашдооров судлал төв”-өөс санаачилсан тус ажлыг ССАЖЗ-ын яам, Боловсролын яам, МЗЭ, МУҮНС, ШУА-ийн ХЗХ болон Дундговь аймгийн ЗДТГ, аймгийн Нийтийн номын сан дэмжин ажиллахаар болсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа