- Сэтгүүлч
- 2020/10/02
- 751
Бага насны хүүхдийн хөгжил хамгааллын талаар зөвлөлдлөө
Боловсрол, шинжлэх ухааны яам НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад холбогдох байгууллагын удирдлагын төлөөлөл оролцож, 0-6 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн дэмжих цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг хангах талаар зөвлөлдлөө.

Бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн байдал, Зүүн Ази Номхон далайн орнуудын бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн орон нутагт хэрэгжүүлсэн сайн туршлагатай танилцаж, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудын салбар дундын хамтын ажиллагааг уялдуулахад нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Санал болгох
-
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгуулж буй бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлж, 70 га...
-
Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах томоохон хөдөлгөөн өрнөөд байна. 2026 он гарснаар Spotify болон Apple Music платформууд хиймэл ою...


Сэтгэгдэл