- Сэтгүүлч
- 2025/03/14
- 371
Монгол Улсын Ерөнхийлөгчид Польшийн Сенатын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Сенатын дарга Малгожата Кидава-Блоньска бараалхлаа.
Талууд хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллага, парламент хоорондын хамтын ажиллагааг чухал үүрэгтэй гэдэгт санал нэгдлээ. Мөн хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг хангах, ялангуяа эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын түвшинд хамтарч ажиллах эрмэлзлээ нотоллоо.


Төрийн айлчлалын үеэр боловсрол, шинжлэх ухаан, геологи, палеонтологи, соёл, кино урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан нь харилцаа бүх талаар гүнзгийрэн бэхжиж байгаагийн тод илэрхийлэл гэдгийг онцоллоо.
Польшийн парламентын Сенат нь 100 гишүүнтэй бөгөөд гишүүд нь мажоритар тогтолцоогоор дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог.
Сенат нь Сеймээс баталсан хуулийг хянан шалгаж, хүлээн авах, өөрчлөлт оруулах эсвэл буцаах тогтоол гаргах зэргээр хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдог. Гэхдээ гүйцэтгэх засаглалын хяналтын үүрэг гүйцэтгэдэггүй юм байна.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал ...
-
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнг...


Сэтгэгдэл