
- Сэтгүүлч
- 2025/03/18
- 167
“Хөх дөл” төслийн нээлт боллоо
Нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хөх дөл” төслийн нээлт энэ сарын 14-ний өдөр “Corporate convention center”-т боллоо. Тодруулбал, уг төслийг санаачлагч УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан бөгөөд “Хөх дөл” төслийн хүрээнд нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан 20 ангит цуврал контентыг бүтээсэн юм.
Нээлтийн үеэр нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет бус соёлын өвийг монгол залуу, малчин гэр бүлийн өдөр тутмын амьдрал дээр түшиглэн илэрхийлсэн дэлгэцийн бүтээл “Мөнхөө” баримтат киног мөн олон нийтийн хүртээл болгосон юм. Харин нүүдэлчдийн ахуй соёлын 20 ангит цуврал контентод залуу гэр бүл жилийн дөрвөн улирал, Монголын хөдөө тал, малчин ахуйд хэрхэн дасан зохицсон, суралцсан тухай гарах бөгөөд хүний амьдралын баяр гунигтай мөчүүд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын талаар өгүүлснээрээ онцлогтой.
Уг төслөөр олон зууны түүхтэй нүүдэлчин ахуй, соёлын биет бус өв, түүний илэрхийллүүдийг баримтжуулан авч үлдэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлсээрээ бахархах үзлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Санал болгох
-
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 11, 12-нд өдөртөө ихэнх нутгаар дулаан байх боловч, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар ху...
-
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 11-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаа...
Сэтгэгдэл