- Сэтгүүлч
- 2025/03/26
- 323
ГХЯ: Япон Улсын Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара-г энэ сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Япон Улсын Гадаад хэргийн яамны Хүндэт зочны хувиар тус улсад хийсэн албан ёсны айлчлалыг баялаг агуулгатай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нягт хамтран ажилласанд Элчин сайд М.Игавахара-д талархал илэрхийлэв.
Элчин сайд М.Игавахара уг албан ёсны айлчлалын мөрөөр дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг урагшлуулах болон боловсрол, соёл, олон нийт, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Монгол Улсын Эрчим хүчний яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймгийн Мянгад...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы ...


Сэтгэгдэл