- Сэтгүүлч
- 2020/10/05
- 2046
Ахмадуудаа ажлын байраар нь аялуулав
Тээвэр, ложистикийн төвийнхөн Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан ахмадуудаа цехдээ урьж, хүндэтгэл үзүүлэв. Тээвэр, ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар, цехийн Ахмадын зөвлөлийн дарга Х.Дармаа нар ахмадууддаа баяр хүргэн угтан авч, тэднийг ажиллаж байсан ажлын байраар нь аялуулж, шинээр суурилуулсан техник тоног төхөөрөмжтэй танилцуулан, сүүлийн үед хийсэн шинэлэг ажил, ололт амжилтаа тайлагнав. Түүнчлэн ахмадууддаа хүндэтгэлийн зоог барьж, авьяаслаг ажилчдын урлагийн тоглолт сонирхуулав. Энэхүү үйл ажиллагаанд 46 ахмад оролцсон бөгөөд ахмадын баярын үйл ажиллагааг ТЛТ-ийн Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Үйлдвэрчний хороо хамтран зохион байгууллаа. Тус цехэд өндөр насны тэтгэвэр болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэмж тогтоолгосон 87 хүн байдаг аж.






Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
Санал болгох
-
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Энэ хүрээнд ГБХНХЯ-ны харьяа Хөдөл...
-
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл