- Сэтгүүлч
- 2025/03/27
- 319
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн анхааралд
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ сарын 4.5 хувь байхаар шийдвэрлэсэн.
Тус бодлогын зөвлөлөөс гаргасан 01 дүгээр тогтоол /2025.02.26/-ыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд гуравдугаар сарын 25-ны өдрийн 7165 дугаарт бүртгэсэн тул тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд анхааруулж байна.
Санал болгох
-
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл