- Сэтгүүлч
- 2025/04/08
- 271
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн.
Тодруулбал, Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай нэгдүгээр шугамыг барина. Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.
Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барина.
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.

Санал болгох
-
“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” уулзалт, өдөрлөг энэ сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ.
-
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд “Зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, харилцан мэдээлэл солилцо...


Сэтгэгдэл