
- Сэтгүүлч
- 2020/10/07
- 628
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сагсан бөмбөгийн тамирчдад амжилт хүсэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг, Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчид болон дасгалжуулагч, холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан спортын өндөр амжилт хүсэн ерөөв.
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 3х3 төрлөөр Токиогийн олимпод оролцох эрхээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авч бэлтгэл сургуулилтаа базааж байна. Тэгвэл Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өнгөрсөн наймдугаар сард онлайнаар зохион байгуулсан 5х5 сагсан бөмбөгийн 17 хүртэлх насны ангилалд эрэгтэй баг түрүүлж “Монголын багийн спортын анхны дэлхийн аварга” болсон юм.
Санал болгох
-
2025 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ. Шалгалт зургаадугаар дугаар сарын 21-нийг дуустал үргэлж...
-
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодоос зохион байгуулах өнөөдрийн /2025.06.18/ хэлэлцүүлгүүдийн товыг та бүхэнд хүргэж байна.
Сэтгэгдэл