- Сэтгүүлч
- 2025/05/28
- 370
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Чингис хаан үндэсний музейд зочиллоо.
Хүндэт зочдыг Чингис хаан үндэсний музейн захирал С.Чулуун угтан авч, музейн танхимуудаар зочлуулж, манай улсын түүх, соёлын өвийг дэлгэрэнгүй танилцууллаа.


Бүгд Найрамдах Австри Улсын Төрийн тэргүүн, гэргийн хамт музейн үзмэрүүдтэй танилцаж, Чингис хаан үндэсний музейн “Хүндэт зочны дэвтэр”-т дурсгалын үг бичиж, гарын үсгээ зурлаа.


Монголын түүхэн чухал сурвалж болох 1398 онд бичигдсэн “Төмөр Хутлуг хааны зарлиг” хэмээх бичгийн эх хувь Австрийн үндэсний номын санд хадгалагдаж байгаа бөгөөд “Чингис хаан” музей анх байгуулагдах үед буюу 2020 оны 06 дугаар сард бичвэрийн албан ёсны хуулбарыг музейн сан хөмрөгт оруулсан нь хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагаа, өвийн хадгалалт, таниулан сурталчлах ажилд чухал ач холбогдолтой болсон юм.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 1979 оны 10 дугаар 16-ны өдөр “Соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг байгуулсан.



Санал болгох
-
Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Д...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09...


Сэтгэгдэл