- Сэтгүүлч
- 2025/06/02
- 285
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүрэлцэн ирлээ.
Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Туркменистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, Туркменистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Дурдыев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр талууд хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.
Түүнчлэн айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны бизнес форум, туркменистаны гар урлал, хивсний үзэсгэлэн, худалдаа болон соёлын хамтарсан тоглолтыг зохион байгуулна.



Санал болгох
-
Монгол Улсын Эрчим хүчний яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймгийн Мянгад...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы ...


Сэтгэгдэл