Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байгаа  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформын VIII хуралдаан”-ы үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНЭУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, тус улсын Ерөнхий сайдын Тэргүүн нарийн бичгийн дарга, доктор Прамод Кумар Мишратай хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтаар  Онцгой байдлын ерөнхий газар, БНЭУ-ын Гамшгийн удирдлагын газар хооронд 2019 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон юм. 


БНЭУ-ын Засгийн газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформ”-ын дараагийн хуралдааныг 2028 онд өөрийн улсдаа зохион байгуулах саналтай байгаа талаар дуулгаж, мөн гамшгаас хамгаалах чиглэлээр хоёр улсын хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулах боломжтойг онцоллоо. 


Хошууч генерал Г.Ариунбуян уулзалтын үеэр гал түймэр, гамшгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Энэтхэг, Монголын хамтарсан дадлага сургууль зохион байгуулах саналыг бүрэн дэмжиж байгаагаа онцлоод, Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд  Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг холбоо, мэдээллийн технологи болон англи хэлний богино, дунд хугацааны сургалтад хамруулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа