- Сэтгүүлч
- 2025/07/01
- 298
Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөнө
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Vega city хотхоноос Рапид Хурд хороолол хүртэл 40 метр, “Orchid park” орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбороос Japan Town хотхоны C3 блок хүртэл 176 метр авто зам гаргахаар орц, гарцыг чөлөөлж, холбоос замуудыг нээх ерөнхий төлөвлөлтийн зураг төслийг боловсруулж дууссан.
Орц, гарцыг чөлөөлснөөр Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчих, төв замын ачааллаас хуваалцах боломж бүрдэх юм.

Уг ажлыг эхлүүлэхээр өнөөдөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар тухайн байршилд авто зам гаргахад Рапид Хурд хорооллын налуу уналттай зам болон Vega city хотхоны доор байрлах “TARA Center” худалдаа, үйлчилгээний төвийн авто зогсоол тулсан байдалтай байгаа юм. Иймээс эхний ээлжид Vega city хотхоны доор байрлах “TARA Center” худалдаа, үйлчилгээний төвийн авто зогсоолоос 40 метр газрыг чөлөөлөхөөр тухайн хотхоны удирдлагуудтай зөвшилцөх юм. Хэрэв зөвшилцөлд хүрвэл тухайн хэсэг газарт долоо хоногийн дотор авто замын холбооснуудыг гаргаж, тэмдэг, тэмдэглэгээ хийнэ.


Санал болгох
-
Тээврийн прокурорын газраас 2026 оны 4 дүгээр сарын байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлснээс 103 хэрэг нь явган хүний гарц ...
-
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно. Энэ үеэр дараах байршилд 06:00-18:00 цагийн хооронд зам хаана. Хөдөлгөөн хязгаарлах...


Сэтгэгдэл