- Сэтгүүлч
- 2025/08/08
- 217
"Иргэн зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол хуулийн хариуцлага хүлээхгүй"
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн баталсан.
Амьтны тухай хуульд иргэн зохих төлбөр төлж, эрхийн бичиг авсны дагуу ахуйн зориулалтаар агнуурын амьтан буюу саарал чоныг агнахаар зохицуулсан бөгөөд Монгол Улсад саарал чонын тоо толгой ихсэх, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлэх, малчдын амжиргааны эх үүсвэр болох мал сүрэгт халдаж хохирол учруулах эрсдэл бий болсон.
Иймд Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан тохиолдолд эрхийн бичиг авах шаардлага хамаарахгүй болж, ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх боломжийг бүрдүүлсэн.
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Санал болгох
-
Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн...
-
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхл...


Сэтгэгдэл