- Сэтгүүлч
- 2025/08/11
- 375
“Сэлэнгэ-2025” хээрийн сургууль удахгүй зохион байгуулагдана
Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургууль удахгүй зохион байгуулагдана. 17 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй уламжлалт сургууль энэ жил ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэрт явагдаж буйгаараа онцлог бөгөөд Монгол Улсын талаас оролцох бүрэлдэхүүн хээрийн байрлалд шилжиж, сургуулийн өмнөх жигдрэлтийг хангаж эхэллээ.
Жигдрэлтийн сургуулийг тасаг, салаа, рот, батальон гэсэн 4 үе шаттайгаар зохион байгуулж, төрөл мэргэжлийн цэргийн хичээлийн цэгүүдийг төхөөрөмжлөн сургалт дадлагыг явуулж байна. Тэр дундаа хамтарсан сургуулийн агуулга, хөтөлбөр шинэчлэгдсэний дагуу Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Мэргэн буудагч бэлтгэх төв болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийн сургагч багш нар түргэн буудлага, жижиг бүлгийн тактикийн мэдлэг, дадлага олгож байна.
“Сэлэнгэ-2025” хамтарсан хээрийн сургуулийн Монгол талын удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр ажиллана. Хамтарсан сургуульд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн бүрэлдэхүүнээс гадна Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргээс тус тус томилгоот бүрэлдэхүүн оролцоно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Санал болгох
-
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсэ...
-
Туул гол дээгүүр барих төмөр замын гүүрийн урт 476 метр бөгөөд барилгын ажил ид өрнөж байна. Энэ хэсэгт баригдах бетонон гүүр нь төмөр замын хөдөлгөөнийг найдва...


Сэтгэгдэл