- Сэтгүүлч
- 2020/10/12
- 995
Саналын хуудас хэвлэж дууслаа
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Таванбогд менежмент” ХХК-д хэвлэж дууслаа. Саналын хуудсыг хуульд тавигдсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, шалгах, хэвлэгдэж бэлэн болсон саналын хуудсуудыг хайрцаглан битүүмжлэх ажил хийгдэж, аймаг орон нутаг руу түгээгдэж дуусаад байна.
Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчдаар хэвлэх саналын хуудасны эхийг хянуулан баталгаажуулснаас гадна саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг тэдгээр ажиглагчдыг байлцуулан хийж гүйцэтгэлээ. Саналын хуудас хэвлэх ажилтай зэрэгцэн санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээжүүлэх ажлыг төрийн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэж, сонгуульд оролцож байгаа нам, эвслээс томилогдсон ажиглагчид ажиглалаа.
Саналын хуудас хэвлэх, хүргүүлэх, санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээжүүлэх ажилд тагнуулын байгууллага хяналт тавьж, цагдаагийн алба хаагчид хамгаалалт гарган ажиллаж байна.

Эх сурвалж: СЕХ
Санал болгох
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...
-
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 201...


Сэтгэгдэл