
- Сэтгүүлч
- 2025/08/11
- 100
Түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна
Хичээл шинэ жил эхлэх үеэр түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Гэмт этгээдүүд бусдын үл хөдлөх хөрөнгийг түрээслэн, хуурамч өмчлөх эрхийн гэрчилгээ бүрдүүлж, олон иргэдтэй давхар түрээсийн гэрээ байгуулан иргэдийг хохироох гэмт хэрэг бүртгэгдэж байна.
Иргэдийн итгэлийг олохын тулд гэмт этгээдүүд нь зарын сайт болон нийгмийн сүлжээ (жишээлбэл, Facebook) ашиглан хямд үнэ, таатай орчин санал болгож, яаралтай шийдвэр гаргахыг шаардан залилдаг байна. Иймээс иргэд байр р түрээслэх гэж буй иргэд дараах зүйлсийг анхаарна уу
- Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ, өмчлөгчийн лавлагааг E-Mongolia цахим платформоор нягтлан шалгах.
- Гэрчилгээ нь жинхэнэ эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим системээр шалгах;
- Эзэмшигчийн иргэний үнэмлэхийг бүртгэлийн мэдээлэлтэй тулгах;
- Түрүүлж урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх;
Иргэн та түрээсийн байр хайж байгаа бол болгоомжтой хандаж, баталгаагүй мэдээлэлд хууртахгүй байхыг анхаарна уу.
Санал болгох
-
Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 08 цагийн байдлаар орон нутгийн зарим зарим замд цас орж, халтиргаа гулгаа үүссэн тул анхаарал болгоомжтой з...
Сэтгэгдэл