- Сэтгүүлч
- 2025/08/12
- 255
Гадаадын иргэний халааснаас 1 сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлсан этгээдийг илрүүлжээ
Энэ оны наймдугаар сарын 09-ний өдрийн 18:28 минутад “Улаанбаатар Галерей орчимд эд зүйлээ алдчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал Япон Улсын иргэн ...-г Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь халааснаас нь 1 сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлсан этгээдийг олж тогтоон, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.
Халаасны хулгайн гэмт хэрэг нь гудамж тайлбай, үйлчилгээний байгууллага зэрэг олон хүнтэй газар, иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлыг ашиглан үйлдэгддэг. Иймд иргэд Та бүхэн олон нийтийн газар явахдаа өөрийн эд зүйлсийг анхаарал, болгоомжтой авч явж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Санал болгох
-
Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн.
-
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08...


Сэтгэгдэл