- Сэтгүүлч
- 2025/08/29
- 281
Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
Монгол Улсын ноолуурын салбарын бизнесийн орчныг тодорхойлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилго бүхий судалгааг Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) эхлүүлэхэд бэлэн болжээ.
Судалгааны ажлын хүрээнд ОУСК-ийн эдийн засагч Хавиер Гомез, Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа, үндэсний зөвлөх С.Вандандорж нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж, ноолуурын салбарт төрөөс баримталж буй бодлогын чиглэлийн талаар мэдээлэл авсан юм.

Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцож, ноолуурын салбарын хөгжлийг дэмжих бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
ОУСК-аас хэрэгжүүлэх уг судалгаа нь Монголын ноолуурын салбарын бизнесийн ерөнхий орчныг нарийвчлан тодорхойлж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Санал болгох
-
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд туса...
-
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт...


Сэтгэгдэл