- Сэтгүүлч
- 2025/09/04
- 265
Шимтгэлийн өрийг барагдуулан, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоно
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон 21 аймаг 9 дүүргийн газар, хэлтсийн даргатай нартай цахимаар уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, даатгуулагчдад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд олгох, үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх талаарх асуудлыг хэлэлцлээ.
Нийгмийн даатгалын байгууллага нь 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах” жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлж, даатгуулагчдад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгон, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал үүрэг болголоо гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, “Гэр бүлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслий...
-
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, орон сууц захиалах болон худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон ир...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл