- Сэтгүүлч
- 2025/09/08
- 200
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар “Их тэнгэр” цогцолборт ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.
Төрийн тэргүүн нар албан ёсны уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг дэлхийд тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулахаа илэрхийлсэн.
Түүний дотор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон тив” гэгддэг Австрали Улстай технологи дамжуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.
Эрхэм хүндэт зочид мөн эрийн гурван наадам, шагайн харваа, монгол үндэсний дуу хөгжим, бүжиг бүхий бэсрэг наадам үзэж сонирхлоо.
Санал болгох
-
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулг...
-
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.









Сэтгэгдэл