- Сэтгүүлч
- 2025/09/09
- 406
Улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна
Нийслэл Улаанбаатар хотын гудамж замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар болон цагдаагийн алба хаагчид хамтран илрүүлж зөрчлийг арилгуулан хариуцлага тооцон ажиллаж байна.
2025 оны есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд энэ төрлийн зөрчилтэй 90 тээврийн хэрэгслийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна.
Иймд жолооч та бүхнийг улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Санал болгох
-
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэ...


Сэтгэгдэл