- Сэтгүүлч
- 2025/09/10
- 108
Балба улсад олон нийтийн эсэргүүцэл өрнөж, Ерөнхий сайд огцорлоо
Өнгөрсөн өдрүүдэд Балба улсын нийслэл Катманду хотод олон нийтийг хамаран өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болон өргөжив.
Засгийн газар авлигын эсрэг хяналтын нэрийдлээр Facebook, YouTube, WhatsApp, Instagram зэрэг сошиал медиа платформуудыг хааснаас залуусын бухимдал оргилдоо хүрчээ. Анх тайван эхэлсэн жагсаал хүч хэрэглэсэн мөргөлдөөнд шилжиж, цагдаа нар буу хэрэглэснээр дор хаяж 19 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадаад байна.
Үүнээс гадна олон арван иргэн баривчлагджээ. Залуусын дунд “Gen Z хөдөлгөөн” нэртэй эсэргүүцэл өрнөж, авлига, ажилгүйдэл, төрийн хариуцлагагүй байдлын эсрэг тэмцэл болон өргөжиж, жагсагчид төрийн эсрэг уриа хашхирч, зарим газарт шатаалт, сүйтгэл гарсан талаар хэвлэлүүд мэдээллээ.
Ерөнхий сайд К.П. Шарма Оли огцорсон ч нөхцөл байдал тогтворжоогүй байгаагаас үүдэн Засгийн газар хөл хорио зарлаж, Катмандугийн төв хэсэгт цэргийн хүч байршуулаад байгаа юм.
Шинжээчид Балбын өнөөгийн нөхцөл байдлыг “залуусын удирдсан бослого” хэмээн тодорхойлж, улс төрийн тогтворгүй байдал даамжрах вий гэсэн болгоомжлолоо илэрхийлсээр байна.


Санал болгох
-
Бүгд Найрамдах Лаос Ард Улс (БНЛАУ) 2025 оны есдүгээр сарын 1-нээс хилээр нэвтрэх болон гарах шинэ цахим маягтыг хэрэглээндээ нэвтрүүлэн ашиглаж эхэллээ.


Сэтгэгдэл