- Сэтгүүлч
- 2025/09/24
- 304
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чили улсын Гадаад хэргийн сайдтай уулзлаа
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 2025 оны есдүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд Алберт Лео Ван Клаверентэй уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд уул уурхай, бизнесийн чиглэлээр өргөжин тэлж байгааг онцлоод цаашид талуудын хамтын ажиллагааг худалдаа, боловсролын салбарт эрчимжүүлэх талаар санал солилцов.
Монгол Улс нь Латин Америкийн улсуудтай тогтоосон харилцаа, тэр дундаа Чили Улстай тогтоосон харилцаандаа онцгой ач холбогдол өгдөг бөгөөд тус улстай харилцан ашигтай бүхий л салбарт нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй буйгаа сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэв.
Чили Улсын Гадаад хэргийн сайд Алберт Лео Ван Клаверен харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэхийн сацуу гадаад бодлогодоо феминист чиг хандлагыг баримталдаг улсуудын хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Санал болгох
-
Монгол Улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзаж "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэ...
-
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амины орон сууц бар...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл