- Сэтгүүлч
- 2020/10/13
- 1029
“Сургалтын чанарт ахиц гаргацгаая” сургалт-семинарт сайд Л.Цэдэвсүрэн оролцлоо
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Сүхбаатар аймагт ажиллаж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд зориулан зохион байгуулсан “Сургалтын чанарт ахиц гаргацгаая” сургалт-семинарт оролцов.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр туссан зорилт, төлөвлөлтийг танилцуулж, сургалтын чанарт онцгой анхаарна, сургалтын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нараа хөгжүүлэхийн тулд “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлнэ гэлээ.
Сайд Л.Цэдэвсүрэн Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Баруун-Урт хотын ерөнхий боловсролын 2, 3, 5 дугаар сургууль болон 3 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэлээ. Ажил нь удаашралтай явагдаж буй 5 дугаар сургуулийн барилгад анхаарч, 2021 оны наймдугаар сард багтаан ашиглалтад өгөхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Сургууль ашиглалтад орсноор Баруун-Урт хотын ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал 40 гаруй хувиар буурах юм.

Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн ...
-
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны 11 дүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.


Сэтгэгдэл