- Сэтгүүлч
- 2025/10/06
- 441
Лаос хилээр нэвтрэх шинэ цахим маягтыг хэрэглээндээ нэвтрүүлжээ
Бүгд Найрамдах Лаос Ард Улс (БНЛАУ) 2025 оны есдүгээр сарын 1-нээс хилээр нэвтрэх болон гарах шинэ цахим маягтыг хэрэглээндээ нэвтрүүлэн ашиглаж эхэллээ.
Энэхүү систем нь хилийн хяналтыг шинэчлэх, аюулгүй байдлыг сайжруулах, жуулчдад зориулсан үйл ажиллагааг мэдээлэх зорилготой ажээ.
Лаосын эрх баригчдын мэдээлснээр гадаадын жуулчид ирэхээсээ гурав хоногийн өмнө Лаосын цахим цагаачлалын маягтыг бөглөх шаардлагатай болсон бөгөөд аялагчид өөрсдийн гадаад паспорт, визний хуулбар, цээж зураг зэргийг байршуулах ёстой аж. Бүртгүүлсний дараа систем нь QR код үүсгэх ба тус кодыг хилээр нэвтрэх болон гарахдаа хяналтын цэгүүдэд уншуулна.
Энэхүү цахим маягт нь жуулчдад шинэ туршлага болохын зэрэгцээ үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготойгоор төрийн үйлчилгээгээ цахимжуулах аяны нэг хэсэг болж байгаа гэдгийг албаныхан мэдэгдэж байна.
Ийнхүү БНЛАУ цахим маягтыг ашиглаж эхэлснээр Тайланд, Камбож гэх мэт бүс нутгийнхаа бусад орнуудтай ижил системд шилжлээ гэж ГИХГ-аас мэдээллээ.
Санал болгох
-
Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын о...
-
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 1...


Сэтгэгдэл