- Сэтгүүлч
- 2025/10/08
- 352
"I pad air 4, I Phone 16 promax загварын гар утас зарна” гэх зарын дагуу очиж дээрэмджээ
Цахим орчинд “Nasan Bro” гэх хаягаас үл таних хүмүүст эд зүйлсээ дээрэмдүүлсэн талаарх мэдээлэл нийтлэгдсэн.
Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад "I pad air 4, I Phone 16 promax загварын гар утас зарна” гэх зарын дагуу ирсэн 26-28 насны бүлэг 5 этгээд иргэн 20 настай “Б”-г автомашинд суулган хутга тулган дээрэмдсэн байж болзошгүй нь тогтоогдсон.
Дээрх этгээдүүдийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэн буудлаас олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Шалгалтаар сэжигтэй этгээдүүд нь энэ оны 9, 10 дугаар сард Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 4 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Санал болгох
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж...
-
Эрчим хүчний сайд Б.Найдалаа COP17 хурлын үеэр өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Байгаль орчны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рут Дэвис...


Сэтгэгдэл