2025 оны аравдугаар сарын 5-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт 113.3 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар өссөн байна. 

Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 110.1 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 108.3 сая зорчигч зорчжээ.

Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 1.2 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1.9 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өсжээ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа