Соёлын орон зай бол театр, музей, галерей, соёлын төв, ордон, кино театр зэрэг соёл урлагийн байгууллагуудаас гадна гудамж, талбай, хороолол, өргөн чөлөө, гэр орон төдийгүй хамт олны соёл, хувь хүмүүсийн хандлага, оюун санаа зэргээр илэрч бид бүхний хамтдаа аж төрөх тухтай орчныг бүрдүүлэгч, хамтын ойлголцол, хүчин зүтгэлийн өргөн хүрээтэй ойлголт юм.

Соёлын орон зай нь үнэт зүйлс, утга санааг бий болгож, илэрхийлж, хуваалцах биет ба бэлгэдлийн цогц нийлбэр бөгөөд энэхүү орон зайг өргөжүүлж, нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Соёл түгээе” уриан дор “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяныг 2025 оны аравдугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Соёл, урлагийн байгууллагууд болон бүх шатны албан байгууллагуудыг аяны хүрээнд идэвхтэй оролцож, бүтээлч санаагаа хуваалцан соёл түгээхэд нэгдэхийг Соёл урлагийн газраас уриалж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа